Газрын дундад тэнгис дэх «идэвхитэй оролцоо» НАТО-гийн тэнгисийн алан хядах ажиллагааны эсрэг ажиллагаанд оролцохоо зогсоолоо. Оросын ТЦХ-ний ерөнхий штабын өндөр тушаалын төлөөлөгч РИА Новости агентлагт энэ тухай мэдээллээ. 2001 онд АНУ-д алан хядах ажиллагаа явуулсны дараа Газрын дундад тэнгист «идэвхитэй оролцоо» операцийг явуулж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар далайчидад, Газрын дундад тэнгист биш, Сомалийн эрэгт аюул учирч байна гэж ТЦХ-ний төлөөлөгч тайлбарлалаа. Одоогийн байдлаар бидний хувьд 2 операц л гол байна. 1-рт Адены буланд далайн дээрэмчидтэй тэмцэх, 2-рт Оросын ТЦФ, Түркийн ТЦХ хамтарч Хар далайд гадаадын хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангаж байгаа «хар далайн зохицол» операци зэрэг юм.