Одоогоос яг 30 жилийн өмнө алдарт яруу найрагч, жүжигчин Владимир Высоцкий тэнгэрт хальсан билээ.Өнөөдөр Москвад түүний дурсгалыг хүндэтгэх өдөр болж байна. Уламжлал ёсоор, Ваганьковын оршуулгын газар байгаа түүний булшинд цэцэг өргөнө, дараа нь «Таганка дахь Высоцкийн байшинд» үйл ажиллагаа үргэлжилнэ. «Высоцкий дуран авайд» үзэсгэлэнг нээх ёслол, хамгийн гол үйл явдал болно гэж  Владимир Семеновичийн хүү Никита Высоцкий ИТАР-ТАСС агентлагт мэдэгджээ. Үзэгчид урьд өмнө нь хэвлэлд гарч байгаагүй ховор нандин зургуудыг үзэх болно гэж тэр хэллээ. Энэ зургуудыг театрт, кино зургийн үеэр, амьдралын янз бүрийн нөхцөл байдалд авсан бөгөөд түүн дээрээс хөгжилтэй, санааширсан, дандаа нээлттэй, сайхан сэтгэлтэй Высоцкийг харах болно. 1980 оны 7-р сарын 28-нд, Таганкагийн талбай дээр яруу найрагчтай салах ёс гүйцэтгэж байх үеэр авсан зургуудыг бас үзэж болно. Тэр үеийн олимпын хаалттай Москва хотод мянга, мянган хүн хайртай яруу найрагчтайгаа салах ёс гуйцэтгэж байсан. Высоцкийг дурсан санах өдөр зориулаж телевизийн төв сувгууд том хөтөлбөрүүд бэлдсэн байна.