Их Британ улсад болж байгаа, агаар сансарын «Фарнборо-2010» үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө. Долоо хоног үргэлжилсэн үзэсгэлэнгийн үеэр 159 компани оролцсон 800 хэлэлцээр болж, нийт 47 тэрбум долларын үнэтэй гэрээ байгууллаа гэж зохион байгуулагчид нь мэдэгдлээ. Жишээ нь, «Сухой» нэгдэл үзэсгэлэнгийн эхний гурван өдөр, зорчигч тээврийн «Сухой Супержет» онгоцийг түншүүддээ нийлүүлэх 160 гэрээнд гарын үсэг зурсан байна. «Иркут» нэгдлийн дунд зайны МС-21 нисэх онгоц маш их сонирхол татаж байлаа. Фарнбород мөн оросын нисдэг тэрэгнүүдийг үзүүллээ. Өнөөдөр Фарнбород агаарын шоу болох бөгөөд олон арван мянган хүн үзэх болно.