Орос улсад өнөөдөр ТЦФ-ын өдрийг тэмдэглэж байна. Энэ баярыг долдугаар сарын сүүлчийн ням гаригт тэмдэглэдэг юм. Тэнгисийн цэргийн флотыг 17-18-р зууны зааг дээр 1-р Петр хаан байгуулсан юм. Орос улсын анхны, тэнгисийн том ялалтыг 1669 оны 7-р сарын 19-нд байгуулж, түркийн Азак боомтыг эзэлсэн юм. ТЦФ-ын өдрийг өнөөдөр бүх флотууд болон алс хол хөвж яваа хөлөг онгоцууд дээр тэмдэглэж байна. Эхний баяр ёслолын ажиллагааг, Япон, АНУ-ын хөлгүүдийг урьж ирүүлсэн, Номхон далайн флотын бааз дээр, Владивосток хотноо тэмдэглэлээ.