2010 оны долдугаар сар, цаг уур ажиглагчдын 130 жилийн түүхэнд, Оросын төвийн нутаг болон Москвад үргэлжилсэн халуунаараа дээд амжилт тогтоолоо. Долдугаар сарын сүүлийн арав хоногт нийсллэлийн цаг агаар, темпратурын 5 дээд амжилтыг эвдлээ. Мөн 1920 оны энэ сарын дээд амжилтыг эвдсэн байна. Одоо энэ амжилт 36.7 хэм боллоо. Урьд хожид үзэгдээгүй хэт халуун тус улсын төвийн нутагт бүтэн сар үргэлжилж байна. Ажиглагчдын бүх түүхэнд ийм үзэгдэл болж байгаагүй. Харин бямба гаригийн орой, байгал дэлхий жаахан амсхийлгэлээ. Москва болон Москва орчмын зарим дүүргүүд, Тверь, Владимир мужуудад хүчтэй салхитай,дуу цахилгаантай аадар бороо орлоо.