Хэт халуун, хуурай зуншлагаас болж Орос улсад хүнсний хомсдол үүсэхгүй гэж ОХУ-ын ерөнхий сайд В.Путин батлаж байна. Энэ хэт халуун нь хедөө аж ахуйн хувьд хүнд хэцүү байна. Орос улсын олонхи бүсүүдэд онц байдал зарлаад байна. Хөдөө аж ахуйг дэмжихэд зориулж шаардлагатай нөөцийг гаргаж өгнө гэж В.Путин мэдэгдлээ. Эдгээр нь тэтгэлэг, мөнгөн тусламж, засгийн газрын баталгаа, нөөцийн сангаас хөдөө аж ахуй болон мал аж ахуйд зориулан бордооны үр тарианаас худалдах зэрэг ажлууд юм гэж ерөнхий сайд тэмдэглэлээ.