Москва хотод 7-р сар цаг уурын ажиглалтын түүхэнд хамгийн халуун байлаа. Хотод агаарын температур цаг уурын тогтсон хэмжээнээс 8-10 хэмээр илүү байна. Өчигдөр энэ сард дөрөв дэх удаа дээд амжилт эвдлээ. Агаарын температур 33,2 градус хүрч, 1982 болон 1985 оны үзүүлэлтээс давсан байна. Энэ хамгийн дээд үзүүлэлт биш юм. Ойрын өдрүүдэд агаарын температур нэмэгдэнэ гэж Оросын цаг уурын газар уламжилж байна.