Хүн төрлөхтөн дэлхийн хязгаараас алхаад нарны аймгийн бусад гаригийг эзэмших хөгжлийн түвшинд хүрчээ. Тухайлбал манай нууцлаг хөрш Ангараг гаригийг судлах боломжтой. Эрдэмтэд эрт дээрээс энэ гаригийг  сонирхож байна. Хүн төрлөхтөн ойрын ирээдүйд улаан нүдэн гаригт жолоодлогот нислэг үйлдэх боломжтой эсэхийг харуулах "Ангараг-500" туршилт үргэлжилж байна. Харин одоо "Фобос грунт" төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Ангараг гаригийн хоёр дагуул гаригийн нэг Фобос  юм. Манай сурвалжлагч Александр Мамичевын тэмдэглэлээс энэ төслийн дэлгэрэнгүйг сонирхоно уу. Оросын сансрын агентлагийн тэргүүн Анатолий Перминов, Хятадын үндэсний сансрын удирдах газрын захирал Сунь Лайянь нар хоёр орны тус байгууллагуудын хооронд Ангараг гаригийг судлах тухай хэлэлцээрт 2007 онд гарын үсэг зурсан юм. Энэ баримт бичиг "Гэрэл" хятадын бичил хиймэл дагуулыг ачих "Фобос-грунт" оросын автомат гариг хоорондын станцыг хөөргөх Ангараг гаригийг судлах оросын хөтөлбөрийн нэг хэсэг юм. Оросын гариг хоорондын станцад хөрсний дээж авах цоо шинэ төхөөрөг боловсруулахаар шийдсэн тул станцыг анх 2009 онд хөөргөхөөр төлөвлөж байсныг 2 жилээр хойшлуулсан байна. Одоогоор байдал ямар байгаа талаар Холбооны сансрын агентлагийн албан ёсны төлөөлөгч Александр Воробьев "Оросын дуу хоолой" радиод жич ярилцлага өгсөн юм.  Орос, хятадын мэргэжилтнүүд нягт хамтран ажиллаж байгаа гэж Воробьев ярилаа. Сянганы политехникийн их сургуулийн эрдэмтэд оросын модульд хөрсний дээжийг бутлах механик төхөөрөг бүтээж байна. 2010-2011 оны ажлын графикийг бүр 4-р сард уялдуулсан. Хятадын бичил хиймэл дагуул одоохондоо Шанхайн сансрын техникийн судалгааны академид байна. Академид хиймэл дагуулыг сүүлчийн удаа шалгаж, туршиж байгаа. "Гэрэл"-ийг 2010 оны 12-р сард Орос улсад хүргэх учиртай. Хятадын бичил дагуул бие даасан хөтөлбөрөөр нэг жил ажиллана.  Энэ ангараг гариг орчмын орон зайг судлах үндсэн зорилготой. Хятадын эрдэмтэд "Гэрлээс" авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, Ангараг гаригийн  ус ямар учраас, хэрхэн ширгэснийг тогтооно. Оросын зонд өөрийн үүрэгтэй. Энэ зонд нислэгийн явцад үйл хөдлөл, байдлыг нь ажиглаж, судлах бичил организмыг Ангараг гаригт хүргэх юм. Амьд организм сансрын орчинд бараг 3 жил байх тул  Фобосыг зорьсон нислэг энэ хугацаагаар дээд амжилт тогтооно. Мөн Фобос гаригаас хөрсний дээж авахаар төлөвлөж байна. Нарны аймаг үүссэн тухай хэд хэдэн асуудлыг үүгээр тайлна гэж эрдэмтэд найдаж байна. "Роскосмос" агентлагийн төлөөлөгч Александр Воробьев үргэлжлүүлэн ярихдаа: Энэ бүхний зэрэгцээ манай хөтөлбөрийн дагуу гаригийн бүрхүүлийн бүтцийг судлах Ангараг гаригийн ион мандалын радио гэрэлтүүлгийн хамтарсан туршилт хийнэ. Ангараг гаригийн орчмын тойрог замд байгаа хоёр хиймэл дагуул ион мандалыг ажиглана. Дэлхийд хэн ч ийм туршилт хийж байгаагүй юм. Аялалын төлөвлөгөөгөөр дэлхийгээс хөөрсөн аппарат Ангараг гаригийн тойрог замд хүрээд, Фобос гариг дээр бууж, тэндээс хөрсний дээж аваад буцаад нисэх юм. Нүүдлийн модуль гадаргуу дээр үлдэж, Фобос, Ангараг гаргийг үргэлжлүүлэн судална. Дэлхийд буцахад бараг 1 жил болно. Хэрэв бүгд амжилттай болбол хөрсний дээж бүхий бортого оросын нэг сансрын талбайд шүхэргүй бууна. Аялал нийтдээ 3 жил үргэлжилнэ.