АНУ болон Өмнөд Солонгос 7-8-р сард  Шар тэнгис, Япон тэнгист цэрэг-тэнгисийн хамтарсан цуврал сургуулилт хийвэл  БНАСАУ  "цөмийн тогтоон барих хүчнээ" ашиглана хэмээн заналхийллээ. Тус улсын Батлан хамгаалахын улсын хорооны төлөөлөгчийн мэдэгдлийг өнөөдөр ЦТАК мэдээллийн агентлагийн сувгаар тараалаа. Энэ сургуулилт нь Вашингтон, Сөүлийн БНАСАУ-ын эсрэг явуулж буй цэргийн хоёр дахь өдөөн хатгалга гэж тэрээр хэллээ. Өмнөд Солонгосын "Чхонан" хөлөг онгоц сөнөсөн хэрэгт Пхеньяныг буруутгасныг эхний өдөөн хатгалга гэж үзжээ.