Ази Номхон далайн бүс нутагт бас нэг дээд хэмжээний уулзалт бий болж болно. Зүүн Азид янз бүрийн дээд хэмжээний уулзалтаар дутаагүй мэт. Энэ бүс нутагт дахин дээд хэмжээний уулзалт зохион байгуулах хэрэг байна уу? Манай тоймч Алексей Ленсов энэ асуултанд хариулахыг хичээлээ. Ханой хотод гадаад хэргийн сайд нарын түвшинд болсон АСЕАН-ы аюулгүй байдлын асуудлаарх Бүс нутгийн форумд шинэ дээд хэмжээний уулзалт зохион багуулах санааг хэлэлцсэн юм. Бага хуралд Орос улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцлоо. Сайд нарын энэ хурлыг дээд хэмжээний хэлбэртэй болгон өөрчлөх нь хэлэлцэх хэргийн нэг сэдэв байлаа. Аюулгүйн байдлын асуудлаарх яриа хэлэлцээг сайд нарын бус төрийн тэргүүн нарын түвшинд зохион байгуулах механизм бүрдүүлэх тухай юм. Ази Номхон далайн бүс нутгийн төрийн тэргүүн нар тогтмол уулздаг. АСЕАН-ы гишүүн орнуудын удирдагчид жил тутам уулздаг, мөн АСЕАН нэмэх нь Хятад, нэмэх нь Япон, нэмэх нь АНУ, нэмэх нь Орос зэрэг хэлбэрээр дээд хэмжээний уулзалтууд болдог. Орос-АСЕАН-ы хоёр дахь дээд хэмжээний уулзалт 10-р сард болно. Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт 2005 онд эхэлсэн юм. "Бөөн тоо бодлого"  хэмээн Хятадын Гадаад хэргийн сайд хошигнов. Гэхдээ энд асуудлыг жинхэнээсээ дорвитой хэлэлцдэг. Аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санаа юунаас үүдэлтэй вэ? Дээр дурдсан дээд хэмжээний уулзалтууд үндсэндээ эдийх засгийн асуудалд тулгуурласан гэж АСЕАН-ын Москвагийн төвийн захирал, түүхийн ухааны доктор Виктор Сумский ярьж байна. Бүс нутгийн эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа энэ үед аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна. Ашиг сонирхолын болзошгүй бүх зөрчил, өрсөлдөөний шинж тэмдэг ноцтой зөрчил болон хувирах ёсгүй. Үүнээс үүдэн АСЕАН-ы аюулгүй байдлын асуудлаарх Бүс нутгийн өнөөгийн форумыг дээд түвшинд зохион явуулах хэрэгтэй байна.  Аюулгүй байдлын асуудлаарх Бүс нутгийн форумд оролцогч  Гадаад хэргийн сайд нарын зарим нь сүүлийн жилүүдэд энэ форум үр нөлөөтэй ажиллаж байгаа тухайд сэтгэл хангалуун бус байгааг АСЕАН-ы асуудлаарх оросын шинжээчид тэмдэглэж байна. АСЕАН-ы хүрээнд хоёр дахь удаа амьсгаа авч, дээд түвшний албаны хүмүүсийг татан оролцуулж, мэтгэлцээний ач холбогдлыг дээшлүүлэх эрмэлзлэл байна. Ази Номхон далайн бүс нутагт тоо бодлого бус аюулгүй байдлын найдвартай бүтэц хэрэгтэй байна.