Орос, Польшийн хооронд визын горимыг ойрын үед хөнгөвчилж магадгүй. Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорский Калининград мужид ажлын айлчлал хийж, мужийн дарга Георгий Боостой яриа хэлэлцээ хийсний дараа энэ тухай мэдэгдэв. Хэлэлцээрийг бараг зохицуулсан, иргэдийг оруулах хилийн нутаг дэвсгэрийн хэмжээг тодорхойлох ганц асуудал үлдсэн. Хэлэлцээр иргэд харилцан зорчиход хялбар байх, мөн эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёлын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болно гэж мужийн дарга юуны түрүүнд тэмдэглэв.