Москва, Вашингтон хүүхэд үрчлэх тухай хэлэлцээрийн эхийг эцэслэн тодорхойллоо.Үүнд оны эцэст гарын үсэг зурна. АНУ-ыг зорьж байгаа хүүхдэд оросын талын тавих хяналтын тухай асуудлыг зохицууллаа. Артем Савельев гэгч хүүд тохиолдсон хэргийн дараа Москва оросын хүүхдийг америкийн иргэдэд үрчлүүлэхийг зогсоосон юм. Энэ оны 4-р сард хойд эх нь хүүгээ Вашингтоноос нисэх онгоцонд суулгаад эх оронд нь буцаажээ. Хүү сэтгэгцийн эмгэгтэй тул түүний асран хамгаалагч байх эрхээс таталзсан тухай захидалыг хүүгээс олжээ. Үүнээс өмнө АНУ-д оросын 15 хүүхэд хойд эцэг эхийн гарт үрэгджээ.