Орос улсын ерөнхий сайд В.Путин өнөөдөр Украинд богино хугацаагаар айлчилна. Тэрээр Ялта хотод Украины ерөнхийлөгч Виктор Януковичтай уулзана. Яриа хэлэлцээний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орос-украины харилцааны тулгамдсан асуудал, харилцан ашиг сонирхолыг төлөөлсөн бусад сэдэв багтжээ. В.Путин 2009 оны 11-р сард Ялтад очсон юм. Хоёр долоо хоногийн өмнө тэнд ТУХН-ийн албан бус дээд хэмжээний уулзалт болсон байна. Уулзалтын үеэр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Украины ерөнхийлөгч Виктор Януковичид 60 насных нь ойг тохиолдуулан баяр хүргэсэн юм.