Новосибирск хотод 7-р сарын 23-нд "Фактор"Орос-хятадын худалдааны цогц талбар нээгдлээ. Соёлжсон зах зээл, харилцан хөрөнгө оруулалтыг эрчимтэй хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагаанд тулгуурлан хоёр орны хооронд ажил хэргийн харилцаа тогтоох нь худалдааны талбарын зорилт хэмээн Сибирийн холбооны тойрогт суугаа ОХУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Владимир Псарев ёслолын ажиллагааг нээж тэмдэглэв. Ажиллаж байгаа бизнесийн байгууллагын хөрөнгө, үнэт цаасны багц, худалдааны тэмдэг, зохиогчийн эрх зэргээр "Фактор" талбарт хэлэлцээ байгуулах боломжтой. Бээжингийн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаа тогтоож байна. Новосибирск хотод "Фактор" талбарыг хөгжүүлснээр Орос, Хятадын бизнесийн хүрээнийхний эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц болно гэж БНХАУ-ын "China Reform and Industry" улсын компанийн ерөнхийлөгч Лян Ю тэмдэглэсэн юм. Новосибирск мужийн захиргааы, Новосибирск хотын захиргаа, Орос, Хятадын бизнесийн хүрээнийхэн нээлтийн ёслолд оролцлоо.