Тариалангийн талбайн тавны нэг гандсан ч, Орос улс 24 сая тонн нөөц бүхий үр тарианы хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангана гэж Улсын Думын дарга, "Нэгдсэн Орос улс" намын Дээд зөвлөлийн дарга Борис Грызлов хэллээ. Төсвөөс мөнгө хуваарилж, ган гачигт хохирсон оросын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг дэмжинэ . "Энэ жил хуурай, маш халуун зун болж байгааг бид бүгд мэдэрч байна. Мэдээж хэрэг энэ хөдөө аж ахуйн салбарт цохилт болсон. Орос улсын 23 бүс нутагт онц байдал тогтоосон. Урьдчилсан таамгаар улс орны тариалангийн талбайн тавны нэг нь гандсан" гэж Борис Грызлов сэтгүүлчдэд ярилаа. Үр тарианы зах зээлд интервенц хийх зэрэг механимзмаар үнийг тогтвортой барьж, мал, шувуун аж ахуйг дэмжинэ. Үр тарианы холбогдох санд 9,5 сая тонн үр тариа байна.