0Хойд Кавказын Дагестаны төмөр замд дэлбэрэлт боллоо. Хамгаалалтын ажилтнууд төмөр замыг шалгах үеэр сэжигтэй ууттай зүйл илрүүлсэн тухай хууль сахиулах байгууллага уламжлав. Ууттай дэлбэрэх хэрэгслийг устгаж алан хядах ажиллагаанаас сэргийлжээ. Хойд-Кавказын төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоосон байна.