0Москвад агаарын температур шинэ дээд амжилт тогтоох төлөвтэй. Өнөөдөр Орос улсын нийслэлд 34-36 хэм, мужуудад 33-37 хэм байна. Цаг уурын байдлыг ажигласан 130 жилийн хугацаанд 1920 оны 8-р сарын 7-нд агаарын температур дээд хэмжээнд хүрсэн юм. Тухайн үед агаарын температур 36,8 хэм байжээ. Москва хотод пүрэв гаригт агаарын температур 35,2 хэм хүрч энэ сард гурав дахь удаа дээд амжилт эвдлээ. Орос улсын төв хэсэгт 6-р сарын дунд үеээс хэт халж байна. Агаарын температур цаг уурын дундажаас 7-8 хэмээр илүү байна.