Домогт яруу найрагч, дуучин, жүжигчин Владимир Высоцкийн музейг оросын Хар далайн Сочи хотод нээлээ. Үзмэрт түүний гарын үсэг, гэрэл зураг, хувийн эд хэрэглэлийг тавьжээ. Нэрд гарсан жүжигчин тус хотод нэг ирэхдээ найзууддаа зориулан концерт тоглосон "Высоцкийн аглаг" хэмээн нэрлэсэн тэр газар шүтэн бишрэгчдэд нь аялалын маршрут зохиогоод байна. Высоцкий амралт сувилалын Сочи хотод их очдог байсан тул нутгийн олон хүн түүнийг танина. Нутгийн дарвуулт онгоцны клуб яруу найрагчийн дурсгалд дарвуулт онгоцны уралдаан зохион байгуулж, мөн концерт, Высоцкийн бүтээлээс сэдэвлэсэн "Диваажингийн алим" жүжиг тавина. Яруу найрагч нас нөгчөсний 30 жилийн ой 7-р сарын 25-нд болно.