Удахгүй Новосибирск болон Урумчи хотыг тээврийн хонгилоор холбоно. ОХУ-ын Тээврийн яам, Хятадын Шинжаан Уйгурын автономит нутгийн засаг захиргааны төлөөлөгчид Барнаулд уулзаж, Казахстаны нутгаар тээврийн шууд зам нээх асуудлыг хэлэлцлээ. Манай сурвалжлагч Леонид Ковачич дэлгэрэнгүйг хүргэнэ. Орос, Хятадын гадаад худалдааны эргэлтийн өсөлтийн хурд хямарлын өмнөх түвшинд дөхөж байна. Бараа таваарыг үндсэндээ тэнгис, төмөр замаар тээвэрлэж байна. Харин автомашины тээвэр төдий л хөгжөөгүй байна. Учир нь Орос, Хятадын хооронд тээврийн тухай хэлэлцээр байхгүй байгаа нь гол шалтгаан юм. Тиймээс өнөөгийн байдлаар Алтайн хязгаараас Шиньжаан Уйгурын автономит тойрогт ачаа хүргэхэд хүнд байна. Автомашин Алтайн хязгаараас Казахстаны нутгаар БНХАУ-ын хил хүрээд, тэндээс хятадын тээвэрлэгчид бараа таваарыг өөрсдийн машинд ачдаг байна. Зардал, цаг их шаарддаг ийм тээвэр ашиггүй гэж олон улсын автомашины тээвэрлэгчдийн оросын холбоо үзэж байна. Олон улс болон бүс нутаг хоорондын харилцааг хангах хязгаарын удирдах газрын төлөөлөгч Роман Рузанов тайлбарлаж байна.  Оросын тээвэрлэгчдийг Урумчи хотод нэвтрүүлж, ачаа тээвэрлэх боломж олгохыг тэд сонирхож байна. Харин хятадын тал Казахстаны нутгаар дангаараа ачаа тээвэрлэж Орос улсад хүргэхийг хүсч байна.  Одоохондоо энэ боломжгүй юм. Учир нь хоёр орны хооронд холбогдох хэлэлцээр байгуулаагүй тул Хятад улс Орос улсын адилаар Казахстаны хил давах аргагүй. Хятадаас тээврийн 83 хувийг Казахстан, мөн Хятадтай хийж байгаа тээврийн ердөө 17 хувийг оросын тээвэрлэгчид гүйцэтгэжээ. Гурван талын хэлэлцээ хийж байгаа ч, БНХАУ Казахстантай тусдаа тохиролцох учиртай юм. Хэрэв хэлэлцээ байгуулбал Алтайн хязгаар бүс нутгийн тээврийн ар талыг хангах төв болно. Үүний ачаар хөрш гурван орны бараа эргэлт нэлээд өснө. Одоохондоо талууд санал солилцож, Урумчи-Бахты-Веселоярск-Барнаул-Новосибирск автомашины тээврийн боломжтой маршрутыг тодорхойллоо. Мөн автомашины маршрутын замд тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, виз  зэрэг асуудлыг шийдэхээр төлөвлөж байна. Улс хоорондын энэ хэсэгт ойрын ирээдүйд Орос, Хятадын хооронд тээврийн "гүүр" барина гэж найдаж байна.