Мексикийн булангийн нефтийн цооногт гарсан ослын үр дагаврыг арилгахад оролцож байгаа хөлөг онгоцын багийн гишүүд тэндээс холдох тушаал авчээ. Халуун орны "Бонни" хар шуурга ойртож байгаагаас ийнхүү тушаасан байна. Туслах цооног өрөмдөж байгаа бараг 2 мянган мэргэжилтнийг Мексикийн булангийн тус хэсгээс явахыг тушаажээ. Британийн "Бритиш Петролиум" компанийн төлөвлөгөөгөөр туслах цооног Мексикийн булангийн усанд асгарч байгаа нефтийг бүрэн зогсоох юм. Атлантын далайд хар шуурганы улирал эхэлснээс "Бонни" хоёр дахь шуурга дэгджээ. Энэ хар шуурганы улмаас Пуэрто-Рико, Доминиканы бүгд найрамдах улс, Гаити үерт автаж,  салхи Багамын арлаар баруун хойд зүгийг чиглэж байна.