Монголын шинжлэх ухаан академи болон Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын тэргүүлэгчдийн хамтарсан хурал, мөн "Глобалчлал болон монголын ертөнц" олон улсын эрдэм шинжилгээ-практикийн бага хурал "чуулганы гол арга хэмжээ" байлаа гэж Оросын шинжлэх ухаан академийн сурвалжлагч гишүүн Борис Базаров хэллээ. Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурлын хүрээнд дээрх хурал, бага хурлыг Улаан-Үд хотод зохион байгуулсан юм. Энэ өдрүүдэд сибирь болон монголын эрдэмтэд хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Монголын ажил нэгт нөхөдтэй тогтоосон уламжлалт харилцааны дүнд дээрх хэлэлцээрийг байгуулсан гэж Борис Базаров ярив. Хамтарсан ажлаа үргэлжлүүлэх байр сууриа шинэ баримт бичгээр дахин баталсан. Бид монголын талтай төвдийн анагаах ухаанд түшиглэн ургамал, амьтны түүхий эдээр шинэ эм бэлдмэл хамтран бүтээхээр тохиролсон. Байгалийн бүс нутгийн байдал, нөөцийг судлах, мөн геологи болон эрдэсийн түүхий эд, био болон нанотехнологи, цөлжилт, хөрсний эвдэрлээс сэргийлэх арга хэмжээ авах зэрэгт тэргүүн зэргийн анхаарал хандуулна. Монголын эрдэмтэд тоног төхөөрөмжийг хамтран ашиглах төвд үйлчлүүлэхээр бид тохиролцсон. Улаан-Үд, Эрхүү хотод ойрын үед ийм төв нээгдэнэ. Монголын эрдэмтэд их биш аналитик ажил хийхдээ энэ төхөөрөмжийг үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Харин тулгуур судалгаанд тоног төхөөрөмжийг үнэ төлбөртэй ашиглана. Мөн ойрын үед Улаанбаатар хотод Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын төлөөлөгчийн газрыг нээнэ. Хожим Монголын шинжлэх ухаан академийн төлөөлөгчийн газрыг Улаан-Үд болон Эрхүү хотод нээх юм.  Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын төлөөлөгчийн газрыг Монгол улсад, мөн Монголын шинжлэх ухаан академийн төлөөлөгчийн газрыг Улаан-Үд, Эрхүү хотод нээх хэрэгтэй гэж Борис Базаров ярив. Энэ төвүүдийг нээснээр бидний ажлыг нэлээд зохицуулахаас гадна зөвлөлтийн үед маш үр нөлөөтэй ажиллаж байсан хамтарсан цогц экспидиц байгуулах суурь болно. Монгол ард түмний түүх-соёлын өв, нүүдлийн соёлын түүх зэрэг асуудлаар экспидиц зохион байгуулах хөтөлбөр боловсруулж байна. Үүнээс гадна төлөөлөгчийн газрууд Хятад, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг Азийн бусад орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд түлхэц болно.  Монголын шинжлэх ухааны академи болон Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын Эрхүү, Буриадын эрдэм шинжилгээний төвүүд Улаан-Үд хотноо тодорхой чиглэл, эрдэм шинжилгээ техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөр хэлэлцээ байгуулсан юм. Ийнхүү хамтран ажилласны дүнд ид шидтэй эм бүтээж, байгалийн шинэ баялаг илрүүлж, ирээдүйн шилдэг технологи боловсруулна.