0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев согтууруулах ундаа, мансууруулах бодис эсвэл өөр төрлийн хортой бодист мансуурсан байдалтай автомашин жолоодохыг хориглосон хуулинд гарын үсэг зурав. "Хуурай" хэмээн нэрлэсэн энэ хууль тээврийн хэрэгслийн жолоочийн цусанд согтууруулах ундааны хэмжээ дээд тал нь -0,3 промиль байхыг зөвшөөрсөн хоёр жилийн өмнөх хуулийг өөрчилж байна.