0Орос улсад ган гачигаас гандсан тариалангийн талбай 10 сая га хүртэл нэмэгдсэн тухай Хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник мэдэгдлээ. Ган гачигийн улмаас улс орны 23 бүс нутагт онц байдал тогтоосныг тэрээр тэмдэглэв. Малын тэжээл 7 сая тонноор хомсдох тухай сайд уламжиллаа. "Гэхдээ бүс нутгаас тэжээл нийлүүлэх санал ирж байна" гэж тэрээр хэлэв. ОХУ-ын 9 сая толгой үхрийн гуравны нэг нь ган гачигтай бүс нутагт байгаа тул малын тоо толгойг хорогдуулж болохгүй гэж Скрынник тэмдэглэв. Үүний зэрэгцээ холбооны төсвөөс ган гачигтай бүст гурван жилийн хугацаатай, хүүгийн хувь хэмжээг 2 хувь хүртэл хөнгөлсөн зээл олгоно гэж сайд санууллаа. Мөн ган гачигтай бүс нутагт улсаас татаас олгоно. Одоо тэдэнд үр, шатахуун авахад 7 тэрбум рубль олгожээ.