0 Европын сэргээн босголт, хөгжлийн банк Оросын эдийн засгийн өсөлт энэ жил 4,4 хувь, 2011 онд 4,6 хувь байна хэмээн таамаглав. Банкны мэдээнд энэ тухай дурджээ. Оросын хүн амын бодит орлого өссөн, мөн банкны салбарт улсын хөрөнгө давамгайлах болсноос оросын банкны системийн хөрөнгийн чанар буурахаа больсон. Арилжааны банкуудад олгох зээлийн хүүгийн хувь хэмжээ жилд 7,75 хувь хүртэл буурсан ч, зээлийн хэмжээ бага зэрэг өснө. Энэ нь жижиг, дунд бизнесийг санхүүжүүлэхэд нөлөөлнө гэж Европын сэргээн босголт, хөгжлийн банк үзэж байна. Нефтийн үнэ өссөнөөс гадна улсаас банкны системийг дэмжиж, татварын багц арга хэмжээ авсны дүнд 2009 оны эцэсээс Орос улсын эдийн засаг сэргэж эхэлснийг Банкны мэдээнд тэмдэглэжээ.