0Орос улсын ерөнхий сайд В.Путин Челябинскт хар төмөрлөгийн салбарыг хөгжүүлэх асуудлаар зөвлөлгөөн хийх бодолтой байна. Зөвлөлгөөнд засгийн газрын дэд сайд Игорь Сечин, Аж үйлдвэр, худалдааны сайд Виктор Христенко, Эрчим хүчний сайд Сергей Шматко, бусад удирдагч оролцоно гэж "Интерфакс" агентлаг уламжлав. Засгийн газрын тэргүүн салбарын байдал, үүнийг төрөөс дэмжиж, хөгжүүлэх арга хэмжээг хэлэлцэхээр төлөвлөж байна. В.Путин салбарын төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудтай дүрс бичлэгээр ярилцана. Ерөнхий сайд төмөрлөгийн үйлдвэр тухайлбал төмөрлөгийн хоолой бүтээдэг үйлдвэрт очих үеэр шинэ цехийг ашиглалтад оруулна. Тэрээр мөн Челябинскийн төмөрлөгийн үйлдвэрт очино.