Ази Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлын бүтэц байгуулах нь Ханой хотод болж байгаа АСЕАН-ы форумын 17 дахь чуулганы үндсэн сэдэв байна. Уулзалтын төгсгөлд энэ салбарт олон талын хамтын ажиллагааг хангах тодорхой алхамыг тусгасан үйл ажиллагааны төлөвлөгөөг батална гэж Орос улсын Гадаад хэргийн яамнаас уламжлав. АСЕАН-ы форум цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, терроризм, дээрэмтэй тэмцэх үр нөлөөтэй талбар гэдэгт Орос улсын Гадаад хэргийн яам итгэлтэй байна. Өмнөд Солонгосын "Чхонан" хөлөг онгоц 3-р сарын 26-нд живсний дараа Солонгосын хойгийн байдал яриа хэлэлцээний гол сэдэв байна. Сөүл форумд оролцогчдоос энэ хэргийг буруушаахыг шаардах бодолтой байна. Олон улсын комисс  Умард Солонгосыг энэ хэрэгт буруутгасан юм. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээнд Пхеньян оролцоход бэлэн байгааг баталлаа.