Барнаул хотод оросын нэрд гарсан зохиолч, жүжигчин, найруулагч Василий Шукшины дурсгалд зориулсан "Алтайд Шукшины өдрүүд" Бүх оросын наадам зочдыг хүлээж авч байна. Тэдний дунд нэрд гарсан яруу найрагч, зохилч, жүжигчин нар байна. Наадам "Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм" киноны 35 жилийн ой, мөн Аугаа эх орны дайны 65 жилийн ойн хүрээнд болж байна. Наадам үдэш баярын концертоор эхэлнэ. Энэ үеэр нэрд гарсан жүжигчний ойр дотны хүмүүс, анд нөхөд нь дуулж, хуурдаж,  түүний уран бүтээлээс сонирхуулна. Оросын баримтат киноны найруулагч Юрий Шиллерийн "Бор шувуу" анхны бүтээлээр Шукшины 12 дахь кино наадмыг нээнэ. Хөтөлбөрт зургаан бүтээл багтжээ. Наадам Шукшины эх нутаг Стростки тосгонд түүний төрсөн өдрөөр буюу 7-р сарын 25-нд өндөрлөнө. Соёлын зүтгэлтнүүдтэй уулзаж, театрын уран сайханч, дуучин, уран уншигчдын дунд уралдаан зохион байгуулна. "Шукшины уулзалтыг" анх 1999 онд зохиолчийн 70 насны ойгоор Сростка тосгонд зохион байгуулсан юм.  Шукшин "хоёр Федор", "Чөлөөлөлт", "Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм" зэрэг 20 гаруй кинонд тоглосон билээ. Тэрээр мөн "Ийм нэгэн залуу", "Хачирхалтай хүмүүс", "Улаан бүрэлгэнэ" кино бүтээж, олон арван жүжиг, роман, өгүүлэл бичсэн юм.