АНУ сүйдэх асар хүчтэй шинэ зэвсэг бутээсэн гэж  тус улсын ерөнхийлөгч Гарри Трумэн 1945 оны 7-р сарын 24-нд Потсдамд  ЗСБНХУ, АНУ, Их Британи  гурвын удирдагчдын бага хурал дээр Иосиф Сталинд мэдээлжээ. Трумэны өгүүлсэн атомын бөмбөг тэр үед улс төрийн тоглоомын гол арга хэрэгсэл болсон юм. Сталин энэ мэдээг санаснаас тайван хүлээж авсан байна. Нэгдүгээрт зөвлөлтийн тагнуулын алба «Манхэттэн» хэмээх цөмийн нууц төсөл дээр америкийн эрдэмтдийн хийж буй ажлын талаар  Кремльд байнга мэдээлж байсан аж. Хоёрдугаарт ЗХУ-д мөн адил зэвсэг бүтээж дуусч байсан билээ. Сталин Потсдамаас төслийн удирдагч зөвлөлтийн физикч Курчатовад мөн тэр өдөр утасдаад атомын бөмбөг бүтээх ажлыг хурдасгахыг тушаажээ. Цөмийн зэвсгээр хөөцөлдөх ажиллагаа эрч хүчээ авч эхлэв. Мэдээжээр Трумэны мэдэгдэл ЗХУ-д шахалт үзүүлэх л улс төрийн зорилготой байсан. Фашистын Германыг ялсан орнууд дэлхийн газрын зургийг хянан өөрчилж байсан үед тийм мэдэгдэл хийснийг  АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарёв тэмдэглээд, дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш үед өрнөдийнхөн ЗХУ-ын үзүүлсэн цэргийн сүр хүчээс эмээж байсан. Хамгийн гол нь европын ард түмэн Улаан армийг чөлөөлөгч хэмээн үзэж байсан гэв. Ерөнхийлөгч Трумэн айлган сүрдүүлсэн мэдэгдэлд нь Сталин тайван хандсанд урам хугарсан байна. Тэрээр Японыг атомын бөмбөгөөр бөмбөгдөхийг бэлтгэх тушаал бүр маргааш нь өгчээ. Тэрээр шинэ зэвсгийн сүйдэх хүчийг «энэ оросуудад» аман хэлэн дээр биш үнэн хэрэг дээр харуулахаар шийджээ. Тэгснээрээ Трумэн атомын сүрдүүлгийн золиос болсон Хиросима Нагасаки хоёр хотын оршин суугчдын амь насыг бүрэлгэх «зарлигт гарын үсэг зурав». Тэр үеэс хойш 65 жил өнгөрлөө. Дэлхий дахин өөр болов. АНУ Орос хоёр цөмийн зэвсгийг хорогдуулах асуудлаар хэлэлцээ хийж байна. Энэ зэвсэг хоёр орны хувьд байлдан дайтах биш тогтоон барих хэрэгсэл боллоо. Түүнээс гадна улс орнуудын улс төрийн өрсөлдөөний шинэ шинэ арга хэрэгсэл бий болсон гэж Павел Золотарёв хэлээд, тэдгээр цэргийн хүч тэр тусмаа цөмийн зэвсэг хэрэглэх гээгүй. Мөн хүчин зүйл ойрын үед шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх байх. Гэвч эд бүхэн юугаар эхэлж, ямар уршигтай болсныг мартаж болохгүй. Цөмийн зэвсэг анх хэрэглэсэнтэй холбоотой эмгэнэлт хэрэг явдлыг мартаж болохгүй гэв.Эдүгээ Орос, АНУ, Франц, Их Британи, Хятад зэрэг дэлхийн таван орон  албан ёсоор цөмийн зэвсэгтэй байна. Энэтхэг, Пакистан, Израиль магадгүй БНАСАУ үнэн чанартаа цөмийн зэвсэгтэй. Ираны цөмийн боловсруулалт үргэлжилж байгаа нь дэлхийг түгшүүлэв. Мьянма цөмийн зэвсгээ бүтээж байна гэсэн саяханы мэдээлэл шуугиан тарьсан. Энэ нь үнэн юм уу эсвэл  санаанаас зохиосон хуурамч мэдээ юм уу? Ямар байсан ч атомын бөмбөг зарим улсын хувьд  улс төрийн аюултай тоглоомын хэрэгсэл болсоор байна. Гэсэн ч үлгэр жишээ болох явдал дэлхийд байгаа. ЕАБНУ тухайн үед бэлэн зургаан цөмийн цэнэгээ устгажээ. Тус орны засгийн газраас Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх тухай олон улсын гэрээний дагуу мөн шийдвэр гаргасан юм. Тус гэрээ цөмийн зэвсгийг бүрэн устгаж, атомыг энх тайвны зорилгоор ашиглах өргөн боломжийг бий болгох зорилготой.