Орос улсад бөгчим халуун үргэлжилсээр байна. Орос улсын 20 гаруй бүс нутагт онц байдал тогтоожээ. Хүйтэн уур амьсгалтай Якутад хүртэл агаарын температур 30 хэмээс давсан байна. Нутгийн суугчид халуунаас дайжин Якутск хотоос 100 км зайд оршдог ямар ч халуунд хайлдаггүй "Булус" мөсөн ууланд очиж, сэрүүсч байна. Үүний зэрэгцээ өмнөд Америкт цаг агаар хүйтэн байна. Хүйтэнд 200 хүн амь насаа алдсан байна. Перуд байдал нэлээд хүнд байна. Тус улсын зарим дүүрэгт агаарын температур хасах 25 хэм хүрч дээд амжилт тогтоожээ.