Хөгжмийн зохиолч Михаил Глинка, Монгол, Төвдийн судлаач, аялагч Петр Козлов, Их Гүн Андрей 3 Александрович, "Муммий Тролль" хамтлаг энэ бүхэн саяхан хэвлэгдсэн "Умард хөрш" сэтгүүлийн долоо дахь дугаарын баатарууд юм. Сэтгүүлийг "Оросын сан" Монголын төрийн бус байгууллага эрхэлэн гаргадаг. Энэ хэвлэлийн сүүлчийн дугаарт ямар материал хэвлэгдсэнийг өнөөдөр та бүхэнд өгүүлнэ. Тоймыг танилцуулахад "Умард хөрш" сэтгүүлийн эрхэлэгч, эрхэм Цацралт бидэнд тусална.  "Умард хөрш" сэтгүүл уламжлал ёсоор байнгын булангийн материалаа үргэлжлүүлэн нийтэлж байна. Сэтгүүлийн түүхэн хуудсаар Эртний Оросын гүнгийн талаар уншигчдад танилцуулж байна. Энэ удаа их гүн Александр 1 Невскийн гурав дахь хүү цочмог ууртай, жожиг зантай хэмээн яригддаг Андрей 3 Александровичийн тухай өгүүлнэ. Тэрээр Алтан ордтой муугүй харилцаа тогтоож байсан нэгэн. Үймээн, дотоодын тэмцэлд Андрей 3 түүхэнд өөрийн талаар харамсалтай дурсамж үлдээсэн юм. Оросын хот, бүс нутгийн тухай өгүүлдэг буланд Бүгд найрамдах Татарстан улсын нийслэл Казань хотын тухай нийтлэл гарсан байна. Ижил мөрний зүүн эрэгт орших энэ хот Орос улсын эдийн засаг, улс төр, шинжлэх ухаан, соёл, спортын  томоохон төвүүдийн нэг юм. Оросын хамгийн алслагдсан бүс нутгийн тухай энд мөн өгүүлнэ.  "Умард хөрш" сэтгүүлийн долоо дахь дугаарт уншигчдын сонирхол татах хоёр нийтлэл байна. Энэ Оросын нэрд гарсан хүмүүсийн тухай нийтлэл юм. "Иван Сусанин" үндэсний анхны дуурийн зохиогч, оросын гарамгай хөгжмийн зохиолч Михаил Глинкийн тухай найруулал, Монгол, Төвдийн оросын судлаач Петр Козловын талаарх томоохон нийтлэл гарсан юм. Энэ нэр монголчуудад танил сонсогдож байгаа биз ээ. Сэтгүүлийн залуу уншигчдад "Муммий Троль" хамтлагийн тухай нийтлэл сонирхолтой байх болов уу. Энэ хамтлаг бүр 1983 онд Владивостокт анх тоглосон юм. Өнөөдөр энэ хамтлаг тухайлбал хятад судлаач мэргэжилтэй ахлагч Илья Лагутенко Орос улсад их алдаршжээ. Тус хамтлаг 2001 онд Евровидение дууны уралдаанд Орос улсыг төлөөлөн оролцсон байна.  "Умард хөрш" сэтгүүлийн 7 дахь дугаар "Орос зоог", "Оросоор ярьцагаая" байнгын булангаар өндөрлөж байна. Та бүхэн мантуутай зутан шөл хэрхэн бэлдэх, "Эрүүл мэнд" хичээл зэргийг сонирхоорой. "Умард хөрш" сэтгүүлийн ээлжит дугаарыг уншиж, таны амралт ая тухтай байна гэж бид найдаж байна. Эрхэм анд нөхөд өө, Орос монголын найрамдалын 50 дахь сарын ажил, Аугаа их ялалтын 65 жилийн ойд зориулан "Оросын дуу хоолой" радио "Умард хөрш сэтгүүл", орос-монголын олон нийтийн хэд хэдэн байгууллагатай хамтран  зохион байгуулсан радио асуулт хариултын уралдааны ялагч, шагналтнуудын нэрсийг энэ сэтгүүлийн 9 дэх дугаарт нийтэлнэ. Сэтгүүлийн долдугаар сарын дугаарын тоймыг бэлтгэхэд тусалсан сэтгүүлийн эрхэлэгч Цацралтад бид талархаж байна.