Ханой хотод жил тутам Орос-АСЕАН-ын сайд нарын зөвлөлгөөн болдог. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын оролцсон энэ уулзалт ирэх намар Вьетнамын нийслэлд болох Орос-АСЕАН-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтад бэлтгэхэд чиглэжээ. Ази Номхон далайн бүс нутагт интеграцчлалыг урагшлуулах төв механизмуудын нэг АСЕАН юм. Тэгээд ч Орос улс бүс нутагт болж байгаа үйл явцыг их сонирхож байна. Энэ зүйн хэрэг хэмээн Оросын шинжлэх ухаан академийн Дэлхийн эдийн засаг олон улсын харилцааны хүрээлэнгийн дэргэдэх орчин үеийн Солонгос судлалын төвийн захирал Георгий Толорая итгэлтэй байна. Ази Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хөгжлийн хурдаар дэлхийн бусад бүс нутгаас тэргүүлж байна. Тус бүс нутгийн орнууд дэлхийн санхүүгийн хямарлыг хамгийн бага хохиролтой даван туулсан. Их хорийн тал нь Ази Номхон далайн бүс нутгийн орнууд байна. Энэ бүхнээс үүдэн Орос улс Ази Номхон далайн бүс нутагт нүүрээрээ илүү эрчтэй харах учиртай. Бид өрнөдөөс орчин үеийн технологи, үйлдвэрлэлийн соёлыг зээлдэн авах зэргээр өрнөдөд түшиглэн лалын гэх мэт аюул занал урган гарч байгаа өмнөдийг тогтоон барьж, Дорнын зүг алхах хэрэгтэй хэмээн хятадуудын ярьдаг хэллэгийг ашиглана. Дорно зүг гэдэг нь дэлхийг хамарсан эдийн засаг байгаа Ази Номхон далайн бүс нутгийн орнууд юм. Тэгээд ч энд улс төрийн хүчний төв байрладаг. Эдийн засгийн интеграцчлал зэрэгт дэлхийг хамарсан маш сонирхолтой үйл явцыг санаачилж, хэрэгжүүлдэг Орос, Япон, Хятад, АНУ зэрэг дэлхийн домоохон гүрэн энд байдаг. Ази Номхон далайн бүс нутгийн орнууд технологи, хөрөнгө оруулалтын асар их боломжтой. Энэ бүхнийг амжилттай хэрэгжүүлэх газар оросын дундарашгүй зах зээл байж болно. Тэгдээд ч эдийн засгийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг харгалзавал эдгээр улс эрчим хүчний нөөц, түүхий эдээр их хомсддог. Харин оросын тал энэ хэрэгцээг амжилттай хангаж байна. Аж үйлдвэрлэлийн нэгдсэн цогцолборыг хөгжүүлэх хүрээнд Орос улс хөрш Япон, Өмнөд Солонгос, Хятад, Сингапур зэрэг орнуудтай хамтын ажиллагаагаа урагшлуулж, Сибирь, болон Алс Дорнодын нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна. Энд бүс нутгийн эрчим хүчний шинэ төв байгуулагдаж байна. Тухайлбал шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх дэлхийн томоохон үйлдвэрийн нэгийг өнгөрсөн жил ашиглалтад оруулсан юм. Дорно Сибирь-Номхон далай нефть хоолой барих ажил өрнөж байна. Эдгээр төслийн хүрээнд Өмнөд Солонгос, Япон, АНУ, Хятад, зүүн өмнөд Азийн хэд хэдэн оронд нефть, хий нийлүүлж эхэлжээ. Орос улс одоо Приморийн хязгаарын Русский арал дээр болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад эрчимтэй бэлтгэж байна. Энэ нь бүс нутагт уламжлалт салбарын илт давуу талаар бус бүс нутагт дэвшил гарах нэг ёсны шинэ үсрэлт юм. Ази Номхон далайн бүс нутгийн зах зээлд Орос улс их хувь хэмжээ эзлэх нь өнөөдөр тодорхой байна. Юуны түрүүнд нисэх онгоц угсрах, сансрын үйлчилгээ зэрэг салбарын дээд зэргийн технологиийн зах зээлийг эзэмшинэ. Орос улс Ази Номхон далайн бус нутгийн бусад улстай хамтран ажиллах нь харилцан ашигтай төдийгүй урт хугацаанд түншүүдийн эдийн засгийн хөгжлийг хангана.