БНАСАУ Япон тэнгист хамтарсан сургуулилт хийхээ зогсоохыг АНУ, Өмнөд Солонгост уриалж байна. Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Ы Чун ийм мэдэгдэл хийжээ. Сургуулилт  энэ бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг дордуулна гэж тэрээр тэмдэглэв. Сургуулилт ням гаригт эхэлж, хэдэн сар үргэлжилнэ. Өмнөд Солонгосын "Чхонан" хөлөг живсний дараа сургуулилт явуулахаар шийдсэн байна. Умард Солонгосын харвасан пуужин хөлгийн сөнөөсөн гэж олон улсын шинжээчид дүгнэсэн байна.