НҮБ-ын шүүхийн дээд шатны байгууллага Олон улсын шүүх Косовын тусгаар тогтнолыг нэг талын шийдвэрээр тунхагласан нь хууль ёсны эсэх асуудлаарх дүгнэлтийг пүрэв гаригт зарлана. Шүүх хурал 2009 оны 12-р сараас болж байна. Шүүх хуралд 27 орны төлөөлөгч байр сууриа илэрхийлсэн юм. Үүнээс 12 орон Сербээс тусгаарлах косовын тунхаглал НҮБ-ын тогтоол болон олон улсын хуулийг зөрчиж байна гэж үзжээ. Косовын тусгаар тогтнолыг 14 орон дэмжиж байна. Олон улсын шүүх өнөөдөх бөөрөнхийлсөн шийдвэр гаргаж, үүнийг аль нэг талд ашигтай нэг мөр тайлбарлах аргагүй байна гэж шинжээчид хэллээ.