Киргизийн ерөнхийлөгч асан Курманбек Бакиевийн ах Ахмад мэдүүлэг өгч эхэлжээ. Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал зохион байгуулсан, үндэстэн хоорондын мөргөлдөөн дэгдээж, хууль бус зэвсэгт бүлэглэл байгуулсан хэрэгт түүнийг буруутгаж байна. Ахмад Бакиевийг лхагва гаригт Жалал-Абад хотод баривчилсан юм. Түүнийг нэгжихэд хиймэл үс, наадаг сахал зэргийг илрүүлжээ. Тус бүгд найрамдах улсын өмнөд хэсэгт 6-р сарын 11-15-нд киргиз, узбек үндэстнүүдийн хооронд мөргөлдөөн болох үеэр 330 гаруй хүн үрэгдэж, 2 мянга гаруй хүн шархадсан байна.