Ханой хотод пүрэв гаригт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын оролцох сайд нарын зөвлөлгөөний гол сэдэв АСЕАН болон Орос улс ирэх 10-р сард уулзахад бэлтгэх тухай байна. Сергей Лавров өчигдөр Орос улс АСЕАН-д илүү идэвхтэй оролцоход дэмжлэг үзүүлж байгаа Лаос улсад айлчиллаа. Гадаад хэргийн сайд энэ удаа Ханойд айлчилсан нь Ази Номхон Далайн бүс нутгийн олон талын нэгдэлд Орос улсын оролцоог өргөжүүлэх, тус бүс нутгийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэх талаар ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн чиг шугамыг практикт хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлэл, хэвлэлийн газрын мэдээнд дурджээ. Ханойд болж байгаа Орос-АСЕАН-ын сайд нарын уулзалт хоёр талын хамтын ажиллагаанд шинэ түлхэц болно гэж Москва үзэж байгаа тухай Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко хэллээ. Яриа хэлэлцээнд гадаад хэргийн сайд нар оролцоно. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын ажил нэгт нөхөд, мөн Вьетнамын ерөнхийлөгч Нгуен Минь Чиеттэй хоёр талын хэд хэдэн уулзалтад оролцоно.