Кабардино-Балкарид өнөөдөр болох уулзалтаар шинжээчид Баксанскийн усан цахилгаан станцад болсон ослын үр дагаврыг арилгах асуудалд анхаарал хандуулна. Шинжээчдийн бүлэгт сонирхосон бүх яам, газар, эрчим хүчний компаниудын төлөөлөгчид багтжээ. Усан цахилгаан станцад лхагва гаригийн өглөө 5 цагийн орчимд зэвсэгтэй халдсан байна. Гурваас таван хүний бүрэлдэхүүнтэй гэмт этгээдүүд станцын хамгаалалтын хоёр ажилтныг буудан хороогоод зэвсгийг нь авч, машины хэсэгт оржээ. Тэд гурван ажилтныг зодож, тэнд гар хийцийн дэлбэрэх хэрэгсэл  байрлуулсан байна. Үүний дараа дөрвөн удаа дэлбэрэлт болсон байна. Үүний дүнд гурван генератор, өөр нэг тоног төхөөрмж жагсаалаас гарчээ. Нэг дэлбэрэх хэрэгслийг аюулгүй болгосон байна. Усан цахилгаан станцад халдахаас 2 цагийн өмнө Баксаны Цагдаагийн хэлтсийн хашааны ойролцоо дэлбэрэх хэрэгсэл ажиллажээ. Хохирсон хүн байхгүй. Энэ хоёр хэрэг төлөвлөсөн террорист халдлага хэмээн хүчний байгууллагын эх сурвалж үзэж байна. Усан цахилгаан станцад халдсан зохион байгуулагчийг тогтоосон гэж Аюулаас хамгаалах албанаас мэдээлэв. Энэ хэт даврах бүлгийн удирдагчдын нэг Казбек Ташуев гэгч юм. Түүний бүлгийн хүмүүс халдлагыг үйлджээ.