0Орос улсад улам бүгчим халуун болж байна. Цаг уурын төвийн мэдээгээр тус улсын олон бүс нутагт энэ амралтын өдрүүдэд агаарын температур +37 хэм хүртэл нэмэгдэнэ. Цаг уурын ажиглалтын түүхэнд Москвагийн агаарын температур дээд амжилт эвдэж магадгүй байна. Нийслэлд +38,5 градус хүрч магадгүй хэмээн цаг уурчид үзэж байна. Үүний зэрэгцээ халуу шатаж, өдөр тутмын амьдралд нөлөөлж байна. Эмч нар өвчтөний биеийн байдал дордохоос эмээж, төлөвлөсөн мэс заслаа намар хүртэл хойшлуулж байна. Харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах газрын ажилтнуудад замын хөдөлгөөний жижиг зөрчлийг өнгөрөөхийг зөвлөжээ. Одоо жолооч нарыг хүндэлж, бүх талаар тусална. Нижегородын зүрх эмгэг судлалын төвд мэс заслын гурван шинэ хэсэг нээх ёстой. Энэ мэс заслыг халуун буусны дараа 8-р сард хийх бололтой. Тиймээс одоо 25 жилийн тэртээх тоног төхөөрөмж бүхий байранд мэс засал хийж байна. Тогтсон дүрмээр тэнд агааржуулагч ажиллах ёстой. Гэсэн ч, ийм халуунд агааржуулагч зохих ёсоор ажиллахгүй байна. Нарны хурц туяа зөвхөн хүнд хүчтэй нөлөөлөөд зогссонгүй. Санкт-Петербург хотод ердийн засмал зам хэт халж, зуурсан гурил мэт болжээ. Ачааны тэрэг энэ зуурмагийг тэгшиллээ. Хотын төвд "Дэлхийн цамхаг" барилгын наран талын шил автомашины шил мэт цуурчээ. Шил явган хүний толгой дээр унахаас сэргийлж ядаж хүрээлэх хэрэгтэй. Смоленск болон Шатура хот өнөөдөр утаанд байна. Смоленскт овоолсон хогийн түймрийг унтарааж чадахгүй хэд хонож байна. Түймэр аж үйлдвэрийн хогийн доод хэсэгт, заримдаа ил уугиж байна. Шатур хотын доор байрлах хүлэр шатаж байна. Хот галын тойрогт байна. Харин Сахалины оршин суугчид цаг агаар халуун байгаа тул Агнуурын тэнгист шумбах боломжтой. Энд томилолтоор ирсэн Волгоградчүүд наран шарлагын газар очино гэж төсөөлөөгүй бололтой. Ирсэн.  бүгд сэлээд, бид мөн сэлэхээр шийдсэн. Харин Москва орчимд халуун агаарын эсрэг аажмаар тэмцэж даджээ. Замын эргүүлийн албаны харуулын байр болгонд өглөө бүр усны нөөцийг дүүргэж байна. Байцаагчид төдийгүй тусламж хүссэн хүнд ус түгээж байна. Итгэлийн утсаар гомдол мэдүүлэхээс гадна тусламж хүсч байна. "Авто замд ажиллаж байгаа замын эргүүлийн албаны бүх байцаагчдад жолооч, замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүст анхааралтай хандахыг зөвлөсөн" тухай ОХУ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах улсын ерөнхий байцаагч Кирьянов тэмдэглэв. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүнийг баривчилбал шийтгэх бус түр зогсоогоод, амрахыг зөвлөнө. "Замын цагдаа нар одоо амарч болно. Тэд цаг тутамд 15 минут сүүдрэвчид амарна. Улсын автомашины байцаах газрын ажилтнууд жолоочид туслахад  дөхөмтэй байх үүднээс удирдлага нь үүнийг зөвшөөрчээ. Нэг үгээр бүгд бие биедээ тусалж байна. Халуунд ингэхээс ч өөр аргагүй.