Оросын "Сухой Супержет-100" бүс нутгийн нисэх онгоцны захиалгын багц оны эцэст дор хаяж 60 нэгжээр нэмэгдэх төлөвтэй байна. Фарнборо-2010 нисэх онгоцны үзэсгэлэнгийн үеэр "Сухого иргэний нисэх онгоц" компаний ерөнхийлөгч Владимир Присяжнюк энэ тухай мэдэгдэв. Африк, латин Америкийн орнууд гол захиалагч байна. Нисэх онгоцны үзэсгэлэнгийн үеэр индонезийн "Картика" нисэх компанитай 30 "СуперЖет" нийлүүлэх хэлэлцээр байгуулжээ. Мөн Таиландын "Ориент Тай" компанитай 12 нисэх онгоц худалдан авах тухай хэлэлцээр байгууллаа.