Афганистан дөрвөн жилийн дараа террорист аюул занал, ядуурал, ажилгүйдэл, цэцэглэн хөгжиж байгаа мансууруулах бодисын гэмт хэрэг, отог хоорондын хагарал, шашны болон улс төрийн хэт даврах үзлийг бие даан шийдэж чадах уу? Одоо энэ асуулт нээлттэй хэвээр байна. Кабул хотод цугласан 70 улс болон олон улсын байгууллагын төлөөлөгчид Афганистаны асуудлаарх бага хуралд улс орны чухал асуудлыг хөндлөө. Бага хурлын үер улс оронд болж байгаа бүх үйл явдлын хариуцлагыг афганистаны засаг захиргаанд бүрэн шилжүүлэх асуудал, нийгэм-эдийн засгийн байдлыг тогтворжуулж, аюулгүй байдлыг хангах Афганистаны засгийн газрын хөтөлбөрийг хэлэлцлээ. Форумын төгсгөлд 2014 онд афганистаны хүчний багууллагууд афганистаны газар нутагт бие даан энх тайван тогтоох тухай мэдэгдэл баталжээ. Афганистанд олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж шаардлагагүй үе хүртэл хол байна. Ерөнхийлөгч Хамид Карзай улс орны ирээдүйн төлөөх хариуцлагыг афганистанчүүд өөрсдөө үүрэх эрмэлзлэлд түшиглэсэн улс орныг хөгжүүлэх тодорхой төлөвлөгөө танилцуулсан ч, одоохондоо хоосон зорилт мэт харагдаж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон нар афганистаны засгийн газрын эрмэлзлэлийг өөдрөгөөр үнэллээ. Тэд бүс нутаг дахь НАТО-ийн цэргийн үйл ажиллагааг өндөр үнэлсэн юм. Афганистаны арми, цагдааг бэлтгэх нь тэдний гол зорилт болохыг тэмдэглэв. ЗХУ Афганистанд байсан туршлага эсрэг үр дүнтэй байна. Зөвлөлтийн цэрэг, мэргэжилтнүүд энэ улсаас явсны дараа /тэд ч ялгаагүй афганистанчүүдийг бэлтгэж байсан юм/ тухайн үеийн дэглэм нурсан юм. Тэгсэн ч, эвслийн удирдлага Афганистанаас бүрэн биш ч, цэргээ гаргах бодолтой байна. Эвслийн хүчин "афганистаны засгийн газрыг" хэт даврагчдад "үлдээхийг" хэрхэвч зөвшөөрөхгүй хэмээн НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссений мэдэгдэл үүнийг баталж байна. Улс орны нийгэм-эдийн засгийн хөгжил, нутгийн засаг захиргааг бэхжүүлэх нь тогтвортой байдлын үндэс болох учиртай. Харин дэлхийн хамтын нийгэмлэг юуны түрүүнд Афганистаны засгийн газарт шаардлагатай бүх дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Тухайлбал ийм тодорхой алхамын нэг нь Орос улс афганистаны 12 тэрбум долларын өрийг тэглэсэн явдал юм. Афганистаныг сэргээхэд Орос улсын гүйцэтгэх үүргийн талаар Пактика мужийн сенатч Жумеддин Гианвал "Оросын дуу хоолой" радиод жич ийнхүү ярилаа.  Орос улс цагтаа үндэсний эдийн засгийг бүрдүүлсэн олон тооны объект барьж босгосон. Одоо ихэнх нь ажиллахгүй байна. Эдгээрийг хэсэгчлэн сэргээхэд эдийн засагт ихээхэн тус болно. Оросын компаниуд янз бүрийн салбарт тэргүүн байр эзэлж байна. Оросууд Афганистан болоод нутгийн нөхцөл байдлыг мэдэх тул үндэсний эдийн засгийн шинэ суурийг шинэ шатанд цогцлуулахад афганистанчүүдэд тус болно. Орос, Афганистан, Пакистан, Тажикистаны удирдагчид 8-р сард Сочи хотод бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар уулзана. Тухайлбал тэнд Афганистантай холбоотой хамгийн эмзэг асуудал мансууруулах бодисын наймаатай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Тажикистаны Гадаад хэргийн сайд Хамрахон Зарифи энэ асуудлыг шийдэхийг бага хурлын үеэр санаачилсан юм. Дэлхий дахинд заналхийлж байгаа хүний аминд халтай ургамалын наймааг таслан зогсоох "аюулгүйн бүсийг" Афганистаныг тойруулан байгуулах шаардлагатай талаар тэр мэдэгдэв.