Санкт-Петербургийн Мариины театрын "Цагаан шөнийн одод" олон улсын 18 дахь наадмын хоёр сарын буухиа өнөөдөр өндөрлөж байна. Баярын өдрүүдэд уран бүтээлчид Бела Бартокийн "Цэнхэр сахалт гүнгийн цайз" болон Арам Хачатуряны "Спартак" бүжгэн жүжгийг хүргэлээ. Венесуэлийн Симон Боливарын нэрэмжит Залуучуудын найрал хөгжим, Венын филармонийн хөгжимчид оролцсон найрал хөгжимчдийн парад болов. Хөгжимичин Валерий Гергиевын удирдсан Мариинскийн театрын найрал хөгжимчид хамгийн их ачаалал үүрсэн байна. Тус театр 10 хөтөлбөр бэлтгэжээ. Наадмын хүрээнд францын нэрд гарсан жүжигчин Жерар Депардье Игорь Стравинскийн "Эдип хаан" дуурийн уншигчийн дүрд тогложээ.