0Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг шүүгчийн нэг Равшан Ирматовт "Узбекистаны бахархал" хүндэт цол олгожээ. Түүний туслах Рафаэль Ильясовыг "Найрамдалын" одонгоор шагнасан байна. Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримов энэ зарлигт гарын үсэг зуржээ. Узбекистаны хөгжөөн дэмжигчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анхааралтай үзэж, Равшан Ирматов гайхалтай шүүсэнд өндөр сэтгэгдэлтэй байсан гэж тус бүгд найрамдах улсын хөл бөмбөгийн холбооны хэвлэлийн албанд тэмдэглэжээ. Нээлт зэрэг таван тоглолтод Ирматов маш цөөхөн алдаа гаргаж, дэлхий дахины шинжээч, сэтгүүлч, хөгжөөн дэмжигчид магтжээ. Ирматовоос өмнө аргентины шүүгч Орасио Элисондо, мексикийн шүүгч Бенито Арчундиа нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээний таван тоглолтыг шүүсэн юм.