Бухарестад 1989 онд буудуулсан Румыний ерөнхийлөгч асан Николае Чаушески болон түүний гэргий Елена нарын цогцсыг задлан шинжилнэ. Тэдний оронд өөр хүмүүсийг оршуулсан гэх сэжиг байгаа тул ДНК дээж авна гэж румыний удирдагчийн хүргэн Мирча Опран сэтгүүлчдэд уламжлав. Чаушески Румынийг 1965 оноос удирдсан юм. Түүнийг 1989 оны 12-р сард төрийн эрхээс зайлуулжээ. Гэр бүлийн хоёр Бухарестаас зугтсан ч, цэргийнхэнд баривчилсан байна. Богино хугацаанд шүүх хурал болсны дараа тэднийг хүмүүсийг хоморголон устгасан хэрэгт буруутгаж, буудан хороосон юм.