Абахаз, Өмнөд Осет Никарагуатай хоёр талын хамтын ажиллагааны тухай хэд хэдэн хэлэлцээр байгууллаа. Өмнөд Осетийн ерөнхийлөгч Эдуард Кокойты болон Абхазийн ерөнхийлөгч Сергей Багапш Манагуад айлчлах үеэр баримт бичигт гарын үсэг зуржээ. Талууд худалдаа-эдийн засгийн харилцааг хөгжүүлж, шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризм, мансууруулах бодисын наймаатай тэмцэхэд хамтран ажиллахаар тохиролцов. Эдгээр орнуудын иргэд  90 хоног хүртэл  визгүй зорчих  хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Никарагуа 2008 оны 9-р сарын 5-нд Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.