0Москвагийн хэд хэдэн газар мягмар гаригт удтал хүлээсэн бороо орлоо. Олон өдрийн турш 30 хэм байгаа агаарын температур буурлаа. Хотын зүүн хэсэгт хүчтэй салхинд мод хугарсан тохиолдол бүртгэгджээ. Зарим орон сууцны цонх хагарч, гэрэл тасарсан байна. Нэг гудамжинд барилгын өргөгч кран хүчтэй салхинд хөмөрчээ. Кран 4 хүн суусан машин дээр унасан байна. Азаар хүний амь эрсдээгүй аж. Бага даралтын фронт өнгөрснөөс аадар бороо орсон гэж Ус цаг уурын төвөөс мэдээлэв. Энэ фронт Москвагийн бүс нутгийг дайрч, эргээд зуны халуу шатаж байна.