Хойд Кавказын оросын бүгд найрамдах улс Кабардино-Балкари дахь Баксаканы Усан цахилгаан станцад болсон алан хядах ажиллагааны үеэр хоёр хүн үрэгджээ. Үүрээр 5 цагийн үед цахилгаан станцад халдсан гэж нутгийн хууль сахиулах байгууллагаас Риа Новости агентлагт уламжиллаа. Дээрэмчид станцад нэвтрэхдээ хоёр хамгаалагчийн амийг хөнөөж, усан цахилгаан станцын машины танхимын хоёр операторыг зодож, тэнд дэлбэрэх хэрэгсэл тавьжээ. Дэлбэрэх хэрэгслийн дөрөв нь ажиллаж, тав дахийг саперчид аюулгүй болгосон байна. Усан цахилгаан станцын гурван генераторын хоёр нь сүйрчээ. Дэлбэрэлтийн улмаас дэгдсэн түймрийг унтараасан байна. Станц усанд автах, цахилгаан дамжуулахад саад гарахгүй гэж эрчим хүчний мэргэжилтнүүд ярьжээ. Баксансын усан цахилгаан станцын удирддаг "РусГидро" компани тус бүс нутгийн бүх усан цахилгаан станцын хамгаалалтыг чангалжээ.