Иран уран баяжуулахаа зогсоохоос татгалзсан тул Европын Холбоо тус улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна. Тус улсын нефть хийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулахыг хориглох, мөн хөлөг онгоц, санхүүгийн үйл ажиллагаанд тавьсан хязгаарыг чангалах арга хэмжээ авах тухай "Нью-Йорк таймс" сонин уламжлав. Баримт бичгийг сайшаасан тохиолдолд Ираны олон арван дээгүүр тушаалын түшмэд, компаниудад хориг нөлөөлнө. Европын Холбооны дипломатчид пүрэв гаригт төслийг хэлэлцэнэ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон Ираны асуудлаарх олон улсын зуучлагч "зургаагийн" хамтарсан ажил үр нөлөөгүй болох нэг талыг барьсан шинэ арга хэмжээ авахаас татгалзахыг Москва Европын Холбоо болон АНУ-д уриалж байна.