Мексикийн булангийн ёроолд суурилуулсан бүрхүүлнээс нефть шүүрсээр байна. Нефтийн цооногийн ослын үр дагаврыг арилгах асуудлыг АНУ-ын засаг захиргааг  төлөөлөн зохицуулж байгаа АНУ-ын эргийн чөлөөнд гарсан адмирал Тед Аллен энэ тухай уламжлав. Хамгаалах байгууламжийн найдвартай эсэхийг хоногийн дотор шалгахыг Бритиш Петролиум компанид үүрэг болгожээ. АНУ-ын түүхэнд хамгийн том осол 4-р сарын 22-нд "Бритиш Петролиум" компаний нефтийн тавцанд гарсан юм. Дэлбэрэлт болсны дараа Мексикийн булангийн цооногоос нефть асгарах болжээ. Тэр үеэр 11 хүн үрэгдэж, тавцан живжээ.