АНУ-д стратегийн давшилтын зэвсгийн талаарх орос-америкийн шинэ хэлэлцээрийн хэлэлцүүлэг Сенатын төрөлжсөн хорооны хүрээнээс халив. Хэлэлцээрийг батлах нь зохистой эсэх талаар даваа гаригт Вашингтонд гурван хэлэлцүүлэг боллоо. Эчнээ маргаанд засгийн эрхийг барьж байгаа ардчилсан намынхан давамгайлж байна. Ардчилсан намын шинэ санаа хэлэлцэх штаб төрийн бус байгууллага Америкийн дэвшлийн төлөө төвд АНУ-ын Сенат дахь ардчилсан намын удирдагч асан Том Дэшл хэлсэн үгэндээ, стратегийн давшилтын зэвсгийн шинэ хэлэлцээрийг даруй батлахыг уриалж, хэлэлцээрийг хойшлуулснаар цөмийн анархид түлхэж болохыг анхааруулав. "Америкийн аюулгүй байдлын төлөөх зөвшилцөл" хоёр намын олон нийтийн шинэ нэгдэл үүнтэй зэрэгцэн сэтгүүлчидтэй анх уулзлаа. Цагтаа эсрэг чиг баримжаатай намуудад харьяалагдаж байсан цэрэг, улс төрийн дээгүүр тушаалын хүмүүс энэ нэгдлийг төлөөлдөг. Цөмийн аюулгүй байдлыг хангах хүч чармайлтыг хоёр нам дэмжиж байгааг "зөвшилцлийн" энэ нэгдэл илтгэн харуулж, Стратегийн давшилтын зэвсгийн шинэ  хэлэлцээр "маш чухал алхам" болохыг тэд үндсэн тунхаглалдаа тэмдэглэжээ. Хэлэлцээрийг шүүмжлэгчид "Өвийн сан" консерватив байгууллагад байр сууриа мөн илэрхийлэв. Пентагоны хариуцлагатай ажилтан асан Генри Сокольски болон сангийн шинжээч Стивен Гроувс хэлэлцээрийг батлах гэж яарсны хэрэггүй гэж нотоллоо. Тэд хэлэлцээрийн сул талыг бус харин АНУ-д таагүй нөхцөл байдал үүсч болох, мөн Барак Обамын засаг захиргаа зэвсэглэлд хяналт тавих тухайд нарийвчлан тунгаан бодсон цаашдын үйл ажиллагаа алга байгаа талаар ярилаа. Үндэсний аюулгүй байдлын асуудал энэ маргааны ёс төдий шалтаг болох баттай сэтгэгдэл төрж байна. Хэлэлцүүлэг Барак Обама тэргүүтэй эрх баригч ардчилсан нам, сөрөг хүчин бүгд найрамдах намын зөрчлийн нэг фронт мэт байна. Бүгд найрамдах намынхан дурын хэрэгслээр 11-р сард болох АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд ардчилсан намынхны байр суурийг тасалдуулахыг эрмэлзэж байна. Харин Стратегийн давшилтын зэвсгийн талаарх хэлэлцээр үүнд аятай шалтаг болж байна гэж Олон улсын аюулгүй байдлын төвийн дарга, батлан хамгаалахын гадаад бодлогын Зөвлөлийн гишүүн Алексей Арбатов тэмдэглэжээ. Олон улсын хэлэлцээр тухайлбал зэвсэг хураах, аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцээр намуудын дотоод тэмцлийн хэрэгсэл болдог. Тухайлбал Орос улсад бүр 1990-ээд онд СДЗ-2 хэлэлцээрийг батлах асуудал Улсын Думд бараг долоон жил гацсан. Учир нь коммунистууд, либерал ардчилсан намынхан Борис Ельцины бодлогыг эсэргүүцэж байсан юм. АНУ-д мөн л ижил төстэй байдал тохиож байна. Тэнд хангалттай саналтай сөрөг хүчин бүгд найрамдах нам хэлэлцээрийг сенатад гуравны хоёрын саналаар батлуулахгүйн тулд, ерөнхийлөгч Обамын эдийн засаг, гадаад, дотоод бодлогод эргэлзээ төрүүлэхэд СДЗ-ийн шинэ хэлэлцээрийг ашиглаж байна. Тэгэхлээр одоогоор ардчилсан намынхны тэргүүн зэргийн зорилт нь бүгд найрамдах намынхныг СДЗ-ийн шинэ хэлэлцээрийг батлах асуудлыг улс төрийн хүсэл зоригоос дээгүүрт тавихыг ятгах явдал юм. Сенат болоод үүнээс гадна эрчимтэй хэлэлцүүлэг болж байна.