0"Дэлхийн монгол туургатны чуулга уулзалтыг маш өндөр түвшинд зохион байнууллаа" гэж форумыг зохион байгуулах хорооны гишүүн, Бүгд найрамдах Буриад улсын захиргааны төлөөлөгч Михаил Харитонов үзэж байна. Буриад улс олон оронд оршин суугаа монголчуудыг нэгтгэлээ. Тус бүгд найрамдах улсын нийслэлд дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурал боллоо. Энэ хурлын үеэр олон арга хэмжээг анх удаа зохион байгууллаа. Мөн анх удаа ийм олон хүн цуглалаа.  Энэ арга хэмжээнд гадаадын 10 орон, Оросын бүс нутгаас нийт 500 гаруй зочин оролцсон гэж Александр Харитонов ярив. АНУ, Швейцари, Австри, Герман, Хятад, Япон, Энэтхэгт оршин суудаг монгол үндэстнүүдийн төлөөлөгчид байсан. Мөн буриадын нийслэлд Москва, Санкт-Петербург хотод оршин суудаг оросын халимаг, буриад үндэстнүүд, мэдээж хэрэг монголчууд ирсэн. Зочдын дунд эрдэмтэн, дорно дахины судлаач, жүжигчин, тамирчин, мөн нутаг нэгтнүүдтэйгээ эх хэлээрээ ярьж, ард түмнийхээ соёлд дахин ойр байх гэсэн хүмүүс байлаа. Энэ хүсэл нь бүрэн биелсэн. Олон арга хэмжээг анх удаа зохион байгуулсан. Зочид "Буриад Их цайны замд" угсаатны аялал жуулчлалын наадамд оролцож, янз бүрийн үзэсгэлэн сонирхосон. Чуулганы өдрүүдэд нээгдсэн Монголын соёл-мэдээллийн төвд дэлхийн монголчуудын соёлын зүтгэлтнүүд уулзлаа. Зочид Байгал нуурын эрэг дээр очиж, "Байгалийн зочид" театрчилсан тоглолт сонирхосон. Чуулганы үеэр зохион байгуулсан соёлын арга хэмжээг бүгдийг дурдах аргагүй. Чуулганыг зохион байгуулсан 5 өдрийн турш энэ бүх арга хэмжээ өглөөнөөс орой хүртэл үргэлжиллээ. Чуулганы нээлт зочдод хоногшсон гэдэт Александр Харитонов итгэлтэй байна. Бестужевын нэрэмжит драмын театрын танхимд үзэгчдээр дүүрсэн байлаа. Баярын концертод Буриад, Халимаг, Өвөр Монголын өөртөө засах орон, Монголын жүжигчид оролцжээ. Тэд шилдэг үзүүлбэрээ толилуулав. Чуулганыг албан ёсоор нээхийн урьд Улаан-Үд хотын зочид, оршин суугчид Улаанбаатар хотоос дөрөв хоног мориор давхиж Улаан-Үд хотод чуулганы туг авчирсан, үндэсний хувцас хэрэглэлтэй монгол морьтнуудыг угтлаа. Тэдний хил дээр буриадын морьтнууд амдаж, хамтдаа буриадын нийслэлийн гудамжаар давхижээ. Чуулган баярын арга хэмжээнээс гадна "Глобалчлал болон монголын ертөнц" гол сэдвийн дор бага хурал зохион байгууллаа. Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал энэ сэдвээр боллоо. Чуулганы хүрээнд анх удаа Монголын шинжлэх ухаан академи болон Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын тэргүүлэгчдийн хамтарсан хурал болов. Хоёр орны эрдэмтэд хамтран ажиллах тухай чухал хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Чуулганы хүндэт удирдагч, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх удаа чуулганы хуралд оролцлоо. Тэрээр чуулганы үеэр гадаадын удирдагчдаас анх удаа оросын "Мир-1" гүний усны аппаратаар Байгал нуурын гүнд бууж, хоёр цаг болсон юм. Дэлхийн монгол туургатны чуулга уулзалтыг үнэхээр өндөр түвшинд зохион байгууллаа. Дараагийн чуулганыг мөн түвшинд зохион байгуулж чадах уу? Одоохондоо хэлэхэд түвэгтэй байна. Тэгээд ч дараагийн чуулганыг хаана зохион байгуулах талаар эцэслэн шийдээгүй байна. Америкийн монгол үндэстнүүдийн дарга чуулганыг АНУ-д зохион явуулах санал тавьсан гэж Михаил Харитонов ярилаа. Дараа жил буюу 2011 онд Монгол улс тусгаар тогтносны 100 жилийн ой, мөн чуулган байгуулагдсаны 5 жилийн ой тохионо. Чуулган Монгол улсад болох төлөвтэй.  Дэлхийн монгол туургатны чуулга уулзалтын ерөнхий 4 дэх хуралд оролцсон хүмүүсийн сүүлч буриадын нийслэлээс явж байна. Тэдний олонх нь 7-р сарын 21-23-нд "Алтаргана 2010" буриад үндэсний олон улсан наадамд оролцохоор Монголыг зорьж байна. Баяр үргэлжилж байна...