Орос улсын Онц байдлын яамны галын болон нисэх анги Москва орчмын байгалийн бараг бүх галыг унтараажээ. Галын 48 голомтоос 5 нь үргэлжлэн асч байна. Ил-76 тээврийн хоёр нисэх онгоц, Ми-8 нисэх онгоцоор бүс нутагт 90 гаруй тонн ус асгажээ. 2010 оны гал түймэр эрсдэлтэй аюултай үе эхэлснээс хойш Моксва орчмын нутаг дэвсгэрт 600 гаруй га талбайд 1000 гаруй галын голомт дэгджээ. Цаг агаар халуун, хуурай нөхцөлд галтай зүй бус харьцсанаас голдуу түймэр гарсан байна.